LIVE: Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн зорчих QR кодыг өмнөх мэдээллийн санд тулгуурлан олгоно

Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код олгох асуудлаар НОК-ын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Хөл хориог сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг QR кодтой зөвшөөрлөөр явуулахаар болсон. .

Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тодорхойлолтоор зөвшөөрөл олгоно. УОК 18.00 цагаас энэ журмыг хэлэлцэж эцэслэнэ.

Маргаашаас эхлэн Улаанбаатар хот дахь хөл хориог улам чангаруулах бөгөөд ажиллах шаардлагатай байгууллагын ажилчдыг QR кодоор зорчуулах болсон юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:  

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан хоногийн хугацаанд хөдөлгөөний илүү хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр УОК төлөвлөж байгаа. Монгол Улсын авах вакцинжуулалтын нийлүүлэлт хэвийн явж эхэлсэн. Энэ журам хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор системд орууллаа. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн . Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайд болон нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор хөдөлгөөнд оролцуулна. Энэ журмыг өнөөдөр 18.00 цагт УОК-т танилцуулна. Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй байгууллагуудыг та бүхэн мэдэж байгаа. Ажиллах шаардлагатай байгууллагуудад системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR кодыг нь шууд олгоно. Эдгээр байгууллагууд авто машиныхаа дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно.

Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үед бүх хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдээс ирж байгаа дуудлага мэдээлэлд түргэн шуурхай үйлчилнэ. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага ажиллана. Энэ бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цагдаагийн байгууллага, ШШГЕГ, ХХЕГ гэх мэт байгууллагын албан хаагчдад зөвшөөрөл олгоно. Хүнсний түгээлттэй холбоотой хамгийн их зөвшөөрөл хүсдэг. Жижиг хүнсний дэлгүүрүүдэд нэг, том дэлгүүрүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгоно.

Smartcar.mn рүү орж хүсэлтээ явуулна. QR код хоёр төрлөөр ашиглана. Нэгд, Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох, хоёрт, хөдөө орон нутаг руу явахад нэг удаа ашиглана.

Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд өглөө 07.00-09.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явна.

Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна.

Тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно. . Мөн QR кодоор зорчиж байгаа хүмүүс ажлын газрын тодорхойлолт авч явна. Ганцхан QR кодоор хөдөлгөөнд оролцуулахгүй. Өдөрт дунджаар 110 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тиймээс УОК энэ хөдөлгөөнийг илүү бага болгох чиглэл барьж ажиллаж байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.