Дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэн 5-6 ажилчинтай үлджээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хүрээлэнгийн үйл ажиллагаатай хуваарийн дагуу танилцаж байна.

20 хоногийн өмнө 50 жилийн түүхтэй дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэнд ажилласан. .

FB IMG 1619337011722

Түүхий нүүрс түлэхийн хориглосон шийдвэрийн улмаас халаалтын асуудлаа шийдвэрлэх боломжгүй болсон, туршилт судалгааны ажлууд шил шилээ даран бүтэлгүйтсэн гээд бэрхшээл олныг тоочиж байв.

Харин эхний уулзалтын дараа БШУ-ны сайд кабинетийн бусад гишүүддээ санал тавьснаар Эрчим хүчний сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтаар энэ хүрээлэнд дахин ажиллав. Яамд хамтарсан байдлаар хүрээлэнгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа. ДТҮЭХ-ээс ч хамтран ажиллах боломжуудынхаа талаар танилцуулав.

FB IMG 1619337014546

БОАЖЯ-тай хамтрах тухайд ...

  •  Гэрийн зуух
  • Хоногийн дулааны аккумлятор
  • Элэгдэл дулаанд тэсвэртэй керамик хийц
  • Зуухны бохирдуулагчийн шинжилгээ
  •  Үйлдвэрийн экологийн паспорт
  • Аялал жуулчлалын бүсийн хогны зуух нийлүүлэх

ЭХЯ- тай хамтрах тухайд ...

  • Усан халаалтын зуух
  •  Уурын генераторын галын хотлын өөрчлөлт
  • Хоногийн дулааны аккумлятор
  • Элэгдэл дулаанд тэсвэртэй керамик хийц
  • Даралтат савны хэмжилт
  • Зураг төсөл, ТЭЗҮ
  • Эрчим хүчний салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх

УУХҮЯ-тай хамтрах тухайд...

  • ТЭЗҮ, дулаан хангамжийн хэсэг
  • Үйлдвэрийн экологийн паспорт
  •  Орон нутгийн уурхайн нүүрсний хэрэглээний судалгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.