Apple-ын шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилц

Apple компани бүтээгдэхүүн танилцуулах 2021 оны хамгийн эхний томоохон арга хэмжээгээ зохион байгууллаа. Apple-ын хэрэглэгчдийн хүлээж байсанчлан өөрсдийн үйлдвэрлэсэн М1 чип 5G сүлжээ бүхий iPad Pro, iMac-ын шинэ хувилбарууд, AirTag, Siri удирдлага бүхий 4K телевиз, нил ягаан өнгийн IPhone гар утас зэргийг танилцууллаа.

iPad Pro

iPad Pro 5G сүлжээ болон өмнөх хувилбаруудаасаа илүү хурдан үйлдлийн систем, Mini-LED дэлгэцтэй болон эргэн иржээ. . Видео дуудлага, уулзалтын үеэр хүмүүсийн оролцож байгаа тооноос хамааран автоматаар дэлгэцээ томруулах, жижгэрүүлэх үйлдэл ч багтжээ. Урьдчилсан захиалгыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн авах ба 799 ам.долларын үнэтэй байна.

 118134831 screenshot2021 04 20at18

iMac

Apple компани ойрын жилүүдэд ажлын ширээнд зориулсан iMac компьютеруудаа шинэчлээгүй байсан бол энэ удаад М1 чип бүхий цоо шинэ хувилбарыг танилцууллаа. Илүү ухаалаг болсны дээр авсаархан болжээ. 24 инчийн 4,5К нягтаршилтай, 11,3 сая пикселийн дэлгэцтэй ба долоон өнгөний сонгололттой үйлдвэрлэгдсэн байна. Илүү хурдтай болсны дээр iPhone гар утсан дээр ашигладаг аппликейшнуудыг ч суулгаж өгсөн байна. . Тавдугаар сарын хоёрдугаар хагасаас захиалга авах ба дөрвөн үндсэн өнгө нь 1,299 ам.доллар, нэмэлт гурван өнгөний сонголттой нь 1,499 ам.доллараар зарагдана.

210420132729 12 apple event 0420 screenshot exlarge 169

AirTag

Bluetooth байршил тогтоогч бүхий AirTag нь Apple-ын хэрэглэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүсгээд байсан бүтээгдэхүүн юм. Таг, товчлуур хэлбэртэй бяцхан төхөөрөмж таныг түлхүүр, хэтэвч, компьютер, гар утас, iPad цаашлаад машиныхаа байршлыг тогтооход ч тусална. Find My app болон Siri-ээр холбогдоход л хангалттай ажээ. Ган төмрөөр хийгдсэн тул ус, шороонд тэсвэртэй. . Дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс урьдчилсан захиалга авна. Нэг ширхэг нь 29 ам.доллар, дөрөв нь 99 ам.долларын үнээр зарагдах ажээ. Мөн Hermes брэндтэй хамтран цүнх тээш, түлхүүрэнд зүүхэд зориулагдсан арьсан чимэглэлүүдийг гаргасан байна.

210420130954 04 apple event 0420 screenshot exlarge 169

Шинэ Siri удирдлагатай Apple 4K TV

Технологийн шилдэг компанийн хэрэглэгчдэдээ зориулсан дараагийн бүтээл бол шинэ Siri алсын удирдлага болон Apple 4K телевиз юм. . Ухаалаг удирдлага бүхий телевиз 179-199 ам.доллараар зарагдана.

210420131839 08 apple event 0420 screenshot exlarge 169

Эцэст нь Apple кредит карт гэр бүлийн бүх гишүүнд зориулагдсан байхаар шинэчлэгдэн гарсан байна. Мөн .

apple iphone 12 spring21 durable design display us 04202021

Түүнчлэн Apple-ын бүтээгдэхүүн хэрэглэгчид ирэх долоо хоногт iOS 14.5 цоо шинэ үйлдлийн системийг татаж аваарай!

Эх сурвалж: ВВС, CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.