LIVE: Шинээр батлагдсан тохиолдол 885 бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 371 иргэн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар коронавирусийн 24 цагийн нөхцөл байдлыг танилцууллаа.

Сүүлийн долоо хоногт халдвараар нас барсан арав гаруй тохиолдол бүртгэгдлээ.

Эмнэлгээс гадуур нас барсан иргэдийн оршуулгын зан үйлийг "Буян" ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Иргэдийн хувьд "Хөл хорио тогтоогоод байхад яагаад өвчлөлийн тоо буурахгүй байна вэ. Хөл хорио үр дүнгүй юм биш үү?" гэдэг асуулт ихээр ирж байна. гэж мэдэгдэв.

ЭМЯ-ны тооцоолж байгаагаар хөл хорионы дараа халдварын тоо мэдэгдэхүйц буурах ба долдугаар сар гэхэд халдварын тохиолдол өдөрт арваас доош болно гэлээ. Одоогоор Өмнөговь, Говь-Алтай аймгуудад халдвар бүртгэгдээгүй. Бусад аймгуудад бүртгэгдээд байна. 

. Мөн, өнгөрсөн хугацаанд 0-17 насны 3815 хүүхэд халдвар авчээ. Одоогоор хичнээн хүүхэд халдвар авсан талаарх тоо мэдээлэл ЭМЯ-н дээр нэгтгэгдээгүй байна. Ямартай ч хүүхдүүдийн 86 хувь нь Улаанбаатар хотынх байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.