Бага насны гурван хүүхдээ хороосон хэрэгт сэжиглэн ээжийг нь баривчилжээ

Лос Анжелесын цагдаа нар 30 настай Лилиана Карриллог бага насны гурван хүүхдээ хороосон хэрэгт сэжиглэн баривчлан саатуулжээ. .

Бага насны гурван хүүхдийн үхлийн шалтгааныг албан ёсоор нийтэд зарлаагүй ч эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүдийг хутгалсан байна. Сэжигтний ээж нас барсан хүүхдүүдийг Реседа дахь орон сууцнаас олж цагдаагийн газарт дуудлага өгчээ. Уг дуудлагын дараа Реседа дүүргээс 200 орчим км-ын зайтай газраас ээжийг нь баричвлан саатуулсан байна.

Урьдчилсан таамгаар Каррилло мөнгөлөг саарал өнгийн Toyota пикап машин хулгайлж хэргийн газраас зугтсан гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.