LIVE: Нарт хотхоны гадаах хуучих шугам задарч, цахилгаан эх үүсгэвэрт эрсдэл үүсжээ

БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах Нарт хотхон орон сууцны хорооллын гадна байрлах цэвэр усны гол шугам задарснаас болж, тус хотхоны оршин суугчид аюултай нөхцөлд амьдарч байна. Учир нь их хэмжээний ус тогтсоны улмаас цахилгааны ТП рүү ус орох эрсдэл үүсжээ.

Тус хотхон ашиглалтад орсон цагаас жил болгон 2-3 удаа цэвэр усны шугам задардгаас болж,.

Тус хотхоны СӨХ-ний дарга Отгонжаргал: Энэ шугам бол 1959 онд баригдсан. . Энэ шугам сүлжээг бүрэн солихоос нааш энэ замд засмал зам тавих боломжгүй гэсэн. Нарантуул-Өгөөмөр захыг холбосон зам учир автомашины хөдөлгөөн ихтэй үүнээс болж, тоосжилт үүссэний улмаас иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна. Миний хувьд оршин суугч нартайгаа хамтран холбогдох бүх газар, албан тушаалтанд бичиг өгсөн ч энэ шугам сүлжээг засахаас нааш зам тавих, тохижилт хийх боломжгүй гэсэн хариулт өгдөг. Энэ шугам эвдрэх юм бол Улаанбаатар хотын иргэд 7-10 хоног ундны усгүй болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.