Элчин сайд Ё.Отгонбаяр, Элчин зөвлөх И.Индранила нар нутаг буцжээ

Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлигийг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн өмнө гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж байсан билээ. 

Нэгэнт эгүүлэн татах зарлиг гарсан тул Элчин сайд Ё.Отгонбаяр хүсэлтээ уламжлан, ажлаа хүлээлгэн өгчээ. Мөн, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын "архичин, зодоонч, З.Энхболдын дүү" хэмээгдэж байсан /бичлэг үз/ Элчин зөвлөх И.Индранилаг ГХЯ-наас эгүүлэн татжээ. Түүнийг УИХ-ын гишүүний ярьсан яриагаар бус, Элчин сайд Ё.Отгонбаярын "алдагдсан" мэйл хаягны улмаас ГХЯ татсан байна. 

АНУ дахь ЭСЯ-ны болон Элчин сайдын мэйл хаягийг Элчин зөвлөх хариуцдаг байсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан. Иймд "Алдагдсан мэйл"-ийг И.Индранила ЕТГ-т өгсөн гэж хардаж байгаа хүмүүс олон байгаа аж. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.