ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Ж.Тамир ядарсан айлын хүүхдүүдийн боломжийг дээрэмдсэн үү

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлийг Төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө  хүүхдүүддээ олгуулж байна гэх гомдол мэдээлэл сүүлийн үед их гарах болсон.

Тухайлбал, зөвхөн 2021 онд л гэхэд Төрийн захиргааны байгууллагад удирдах албан тушаал хашдаг 10 эрхэм өөрийнхөө хүүхдүүдийг Боловсролын зээлийн сангийн нэн хөнгөлөлттэй зээлд хамруулсан баримт манай редакцид ирснийг цувралаар хүргэж байна.

Боловсролын зээлийн сангаас 2021 оны хоёрдугаар сарын 09-16-ны хооронд нийтдээ 4,790,242,000 төгрөгийг гадаадад суралцагчдын сургалтын зардал гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримтыг та бүхэн харж байна.

май шүү

Ядарсан айлын толгойтой хүүхдэд тэр бүр олдоод байдаггүй энэхүү зээлд хүүхдээ хамруулсан эхний хүн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Мэдээлэл технологийн газрын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Жаргалсайханы Тамир юм.

Тэрбээр уг албан тушаалд 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр томилогдож байсан бөгөөд уг албан тушаалд хүрснийхээ дараа NTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Хүн хоорондын харилцаа байгаа үед хүнд суртал зайлшгүй байдаг. Хүнд суртлын ард авлигын асуудал яригддаг зүй тогтолтой. Бидний санаачлан хэрэгжүүлж буй "Төрийн Энтрепрайз Архитектур"-ын хүрээнд төрийн албан дахь авлига, хүнд суртал байхгүй болно” гэх зэргээр ярьж байсныхаа яг эсрэг зүйлийг өөрөө хийгээд эхэлсэн нь анхаарал татаж байна.

Тэрбээр 2002 онд төрсөн өдгөө 19 настай охин Т.Номун-Индрагийнхаа Канад Улсын Торонтогийн Их сургуульд суралцах сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас 2021 оны хоёрдугаар сард гаргуулсан баримтыг та бүхэн харж байна.

лалах

Монгол Улсын зөвлөх инженер бөгөөд ЗГХЭГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга Ж.Тамир нь улсаас 43.1 сая төгрөгийн цалин хангамжийг авдаг, 373 сая төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг орон сууцтай, 112.6 сая төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, бусдаас авах 360 сая төгрөгийн авлагатай, “Инфохаб” ХХК, “Соёмбо системс” ХХК ХХК, “Айтүүлс” ХК, “Түмэн шувуут” ХК ХК, “Ард кредит” ХК-ийн хувьцааг эзэмшдэг баян чинээлэг нэгэн атлаа охины сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас гаргуулсан явдал олны шүүмжлэлийг дагуулж байна.

жаргалсайхан тамир

oron

avlaga

Эх сурвалж: Ж.Тамир даргын АТГ-т гаргасан ХОМ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.