LIVE: Мэргэжлийн Жюүжицүгийн ДАШТ

АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй мэргэжлийн жюүжицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Juijitsu 01 01 

Хэдхэн хоногийн өмнө Абу Дабигийн их дуулга тэмцээнд хүрэл, 30-аас дээш насны тамирчид оролцдог дэлхийн мастерс тэмцээнд түрүүлж аваргын алтан медаль хүртсэн Гаруда академийн тамирчин Б.Буяндэлгэр -70кг жиндээ оролцож байгаа бол Ральф Грэйси Монгол академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар бор бүсний -62кг жинд зодоглож байна. 

Б.Буяндэлгэрийн жинд дөрвөн бөх оролцож байгаа тул тойргийн барилдаан хийгдэнэ. Хуваарийн дагуу манай бөх 17:00 цагт /Улаанбаатарын цагаар/ Бразилын бөхтэй эхний барилдаанаа хийнэ. 

Эмэгтэйчүүдийн бор/хар бүсний -70кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн бор/хар бүсний -70кг жингийн оноолт

Харин Ө.Эрдэнэбаатарын жинд найман бөх барилдах ба манай бөх эхний барилдаанаа 16:00 цагт /Улаанбаатарын цагаар/ хийх хуваарьтай байна. Тэрээр эхлээд мөн л Бразилын бөхтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн бор бүсний -62кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн бор бүсний -62кг жингийн оноолт

Ө.Эрдэнэбаатарын барилдах дэвжээ:

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.