СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-09

Өнжмөл шар өвс шатаасан түймрийг унтраажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Иргэд шар өвс шатаасны улмаас гэр байшин нь гал түймэрт өртөж өмч хөрөнгөөрөө хохирсоор байна.

Тухайлбал, өнөөдөр /2021.04.09/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Сурагчийн гудамжинд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 0,7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж, 5х6 метрийн хэмжээтэй байшин, 5-н ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна. Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн нийт 13 алба хаагч 4 автомашинтай шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иймд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.