СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-04-09

НОК: Дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс хийж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос халдварын шинэ тохиолдол, шинжилгээний цэг болон дархлаажуулалтын талаарх мэдээллийг хүргэлээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд коронавирусийн халдварын 630 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 2370, гэрийн ажиглалтад 4971 иргэн байна. 

Дархлаажуулалтын 75 цэгт, 158 багийн 1295 эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 487,408 иргэн вакциндаа хамрагдаад байна. Нийт хамрагдсан иргэдийн 35 хувь нь 50-54 насныхан байна. 

Дархлаажуулалтын хоёрдугаар тунг өнөөдрөөс хийж эхэллээ. Иймд иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.