Винсент ван Гогийн бүтээлийг хулгайлсан этгээдийг баривчилжээ

Нидерландын хоёр музейгээс Винсент ван Гог болон Франс Халсын бүтээлүүдийг хулгайлсан этгээдийг баривчилсан гэж орон нутгийн цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэвч хоёр уран зургийг одоог хүртэл олоогүй байгаа юм.

Мөн тус улсын нууцлалын хуулийн дагуу сэжигтний хэн болохыг олон нийтэд зарлаагүй юм.

Марен Вондер "Бид уран зургуудыг хараахан олж чадаагүй байгаа нь харамсалтай ч мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Энэхүү баривчилгаа нь мөрдөн байцаалтын явцын маш том алхам" хэмээн тэмдэглэжээ. 

Тухайн үед тус музей нь коронавирусийн хөл хорионы улмаас хаагдсан байжээ.

Харин уг хэргээс таван сарын дараа Франс Халсын "Хоёр инээж буй хөвгүүн" бүтээл Лердам дахь "Hofje van Mevrouw van Aerden" музейгээс хулгайлагдсан байна.

frans hals 99

1000 (3)1

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.