СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-07

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний 16:39 цагт  “Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Оргил” хотхоны далангийн задгайд шар өвс шатаж байна” гэсэн дуудлага ирсэн юм. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах  14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн 0.3 га газар шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж, бүрэн унтраасан байна.

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр хуурайшилтын улиралд иргэдийг  ногоон бүсэд зорчих, ил гал гаргах зэрэг гал түймэр гарч болзошгүй үйлдлийг хязгаарласан байдаг. юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.