СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-07

Тусгаарлалтын хугацаанд дараах өөрчлөлт орлоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо ойрын өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлаар тусгаарлагдаж буй иргэний тоо ихэссэн тул Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Гэр/амрах байр/ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д өөрчлөлт оруулжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хүргэлээ. 

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдах хүсэлт гаргаж, төлбөрөө төлбөл долоо хоног тусгаарлахаар болсон. 

Мөн батлагдсан тохиолдлыг эмчилж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг өмнө нь 14 хоног тусгаарладаг байсан бол уг өөрчлөлтийн дагуу долоо хоног тусгаарлана.

Түүнчлэн гадаад улсаас , хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Гэхдээ эдгээр иргэн тусгаарлан ажиглах байрнаас гарсан ч гэрийн ажиглалтад долоо хоног байх учиртайг хурандаа Ц.Ганзориг тодотголоо.

Харин гадаадаас ирсэн иргэн

  • Коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн,
  • Халдвар аваад эдгэрснийг нотлох баримттай бол тусгаарлах байранд байлгахгүйгээр зөвхөн гэрийн ажиглалтад долоо хоног байлгах аж.
  • Үүний зэрэгцээ . Мөн тусгай үүргийн нислэг үйлдэн ажилласан агаарын хөлгийн багийнхныг долоо хоногт тусгаарлах юм.

Ингэснээр тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Журамд орсон өөрчлөлтөөс онцлох өөр нэг заалт нь.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.