СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2021-04-06

Х.Амгаланбаатар: Хүнд хэцүү зүйлд хүргэхгүйн тулд Засгийн газар шаардлагын хариуг яаралтай өгнө гэж найдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.04.06/ мэдээлэл хийж, Засгийн газарт гурван төрлийн шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 

2021 оны нэгдүгээр сарын 1-ээс НДШ-ийн хувь хэмжээг 2 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж, ажил олгогч, ажилтнууд зэрэг олон түмэн бухимдаж МҮЭХ-д хандаж байсан. МҮЭХ-оос хоёрдугаар сараас хойш цахим тэмцэл эхлүүлсэн.

Энэ тэмцлийн үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн үндэсний гурван талт хороо 2021 оны хоёрдугаар сарын 25-нд хуралдаж .  

Монгол Улсын Засгийн газар МАОЭНХ, МҮЭХ-ны гурван талт бүтэцтэй. Тус хорооноос шийдвэр гарсаны дараа Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж нийгэм эдийн засаг, НДШ-тэй холбоотой шийдвэрээ танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс тус шийдвэрийг УИХ-д яаралтай горимоор оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ мэдээлэл Засгийн газрын ХМА-аар дамжиж олон нийтэд хүрсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тус хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.

Өнөөдрийг хүртэл байгууллага, хувь хүмүүс яагаад танай шийдвэр хэрэгжихгүй байгаа талаар асууж лавлаж байна. Тиймээс өнөөдөр бид албан ёсоор Засгийн газарт  шаардлага хүргүүлэх гэж байна.

Шаардлагын гол гурван заалтад:

Х.Амгаланбаатар: МҮЭХ, 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоо, УБ хотын МҮХ, Нийслэлийн 9 дүүргийн ҮЭХ, 21 аймгийн ҮЭХ-д иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгарч буй асуудлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Үүнд:

1.

2. НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөх асуудлыг төрийн болон хувийн хэвшлийн гэж ялгаварлаж үзэхгүйгээр авч үзэж, шийдвэрлэх

3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хууль ёсны дагуу даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан, үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүд оруулж, хэлэлцүүлж, томилохыг шаардаж байна.

Шаардлагын хариуг зохих хугацаанд нь ирүүлж холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжих болсноо МҮЭХ, гишүүн байгууллагуудын зүгээс мэдэгдэж байна. 

Өнөөдрийн шаардлагыг нийгмийн тэнцвэргүй байдал, хүнд хэцүү зүйлд хүргэхгүйн тулд хүргүүлж байна. Хэрвээ шаардлагыг маань зохих хугацаанд хэлэлцэж шийдвэр өгөхгүй бол МҮЭХ олгогдсон эрхийнхээ дагуу тэмцлээ хуулийн хүрээнд эхлүүлэх болно. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Төмөр зам, боловсрол, газрын тос, хуурай зам тээврийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчид нэгдэн ирсэн байна гэж ярилаа. 

МҮЭХ-ны дэд дарга Н.Эрдэнэбаатар: Энэ тэмцэлд нэгдэх болсон шалтгаан бол Капитал банкны хэрэг шийдэгдэлгүй хоёр жил өнгөрлөө. 230 тэрбум төгрөгөөс өнөөдөр тэрбум хүрэхгүй төгрөг л дарагдсан байна. Хүүгээр нь тооцвол хоёр жилийн хугацаанд 14 хувийн хүүтэйгээр хадгалж байсан бол 65 тэрбум төгрөг алдсан. Өнөөдөр банкны тухай хуулиар ямар нэг хүү тооцохгүй байгаа. Энэ асуудалд хойрго хандаж байна. Ашиг сонирхол байгаа учраас ингэж удаад байна гэж би хардаж байна.

Ажилгүйдлийн даатгалын 40 тэрбум төгрөг тэнд байгаа. Мэргэжлээс шалтгаалах, үйлдвэрлэлийн ослын 60 тэрбум төгрөг байгаа. Өнөөдөр ковид тусаад ажлаа хийж чадахгүй олон хүн байгаа. Тэдэнд өгөх мөнгөө өгмөөр байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.