LIVE: Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын АШТ 2021
Жүдо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн тэмцээнд 29 орны 195 тамирчин оролцож байгаа ба манай улсаас эрэгтэйчүүдийн -81кг жинд С.Моллай аварга ганцаараа оролцох юм. Урьдчилсан мэдүүлгээр манай улсаас МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох байсан ч харамсалтай нь манай тамирчид коронавирусийн халдвар авч тэмцээнд оролцох боломжгүй болсон талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингийн барилдаанууд явагдах ба эмэгтэйчүүдийн -48кг жинг олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг тэргүүлэн барилдана.
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.