Бангладешид гатлага онгоц осолдож, 26 хүн амиа алджээ

Бангладешийн нийслэл Дакка хотоос өмнө зүгт орших Шиталахся мөрнөөс хөдөлсөн гатлага онгоц өнгөрөгч ням гарагт ачааны хөлөг онгоцтой мөргөлдөн, живжээ. Гатлага онгоц дээр байсан 50 орчим зорчигчийн дор хаяж 26 нь амиа алдсан юм.

Уг гатлага онгоц нь аж үйлдвэрийн Нараянганж дүүргээс Мөншиганж руу хөдөлсний дараахан живсэн гэж тус дүүргийн Захирагч Мустейн Биллах хэлжээ.

603968 290646 956 500 jpg

Албаныхан живсэн усан онгоцыг уснаас гаргаж ирээд байгаа хэдий ч цөөхөн хэдэн хүн сураггүй алга болоод байгаа юм. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр осол гарах үеэр зорчигчдын зарим нь усан онгоцноос үсрэн, эрэг рүү сэлж чадсан аж.

Бангладешийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс даяар долоо хоногийн турш хөл хорио тогтоохоор болсныг зарласны дараа хотоос гарах гэж яарсан хүмүүс уг гатлага онгоц дээр дүүрэн байжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.