Хүүхдийн паркаа аврахад иргэн бүрийн санал үнэтэй

99999999

Олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк гэх цэцэрлэгт хүрээлэнг 1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” хэмээн нэрлэсэн ч үйл ажиллагаа нь доголдож, үе үеийн Нийслэлийн удирдлагын шийдвэрээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд газраас нь олгосоор ирсэн бөгөөд одоо Нийслэлийн төвд үлдсэн цор ганц ногоон байгууламж бүхий энэ газарт барилгажилтын ажил явагдах гэж байна гэх мэдээлэл гарах болсон. 

999999

Иргэд үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд цаашид уг асуудалд анхаарал хандуулан Паркаа ногоон орчин болгохыг хүсэж байна. Аливаа улсын нийслэлүүд хотын төвдөө иргэддээ тааламжтай орчин бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Гэтэл манай хот олон жилийн уламжлалтай байсан тохилог орчноо нураасаар өдий хүрлээ.

99999

Иймд .

Өнгөрсөн амралтын өдрүүдээр эцэг эхчүүд нэгдэн гарын үсэг цуглуулах ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ өдөрлөгийн үеэр 1200 гарын үсэг цугларчээ. Мөн онлайнаар гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна. 

99991

Эцэг эхийн төлөөлөл: 

Биднийг бага байхад хүүхдийн парк гэдэг иргэдийн амарч зугаалдаг газар байсан шүү дээ. Буга ороод ирдэг. Хүүхдүүд тоглож гүйлдсэн. Хичнээн сайхан ногоон байгууламж байсан билээ дээ. Гэтэл жил бүр багасч, энд тэнд нь барилга баригдаад одоо бүр тохижуулна гэсэн нэрээр хотхон барина гэдэг чинь юу болж байгаа юм бэ? . Манай хотод одоо ногоон байгууламж үнэхээр бага байна. Тиймээс байгаа ганц цэцэрлэгт хүрээлэнгээ аварч үлдэхийг эцэг эхчүүддээ, иргэддээ уриалж байна. 

999

Та саналаа өгөх бол https://www.facebook.com/groups/284108593272592/ группт нэгдээрэй. 

 

99

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.