Эрдэнэшиш, наранцэцэг тарьсан газарт хүнд металлын бохирдол 40 орчим хувиар буурч байгааг туршилтаар тогтоожээ

Газарзүй, геоэкологийн хүрээлэн 1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод орчны бохирдлын судалгааг хийж байна. Нийслэлд хөрсний бохирдлын дундаж түвшин хэвийн байдаг. Харин гэр хороолол, томоохон зах, хур хогийн цэг орчмын хөрсний бохирдол их, зарим хэсэгт гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрчээ.

Жишээ нь цагаан давааны хогийн цэгт хөрсний 3-5 метр гүнд хамгийн их нянгийн бохирдолтой гарчээ. Хөрсний хүнд металын бохирдол хамгийн их газар бол Да Хүрээ зах юм. Хөрсөнд хартугалга, кадми, зэс, цайрын бохирдол их байна.

Тиймээс Да хүрээ зах орчмын хөрсний бохирдлыг бууруулах туршилт судалгааг газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хийсэн байна. Туршилтын хүрээнд хэсэг газрыг сонгон авч наранцэцэг, эрдэнэшиш тарьжээ.

Туршилтын үр дүнг БШУ-ны сайдыг газарзүй, геоэкологийн хүрээлэнд ажиллах үеэр танилцуулсан байна.

169345113 949311092564672 574893286000962163 n

169261529 949311082564673 5173714615456220086 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.