Хорт хавдартай өвчтөнд буруу вакцин тарьжээ

Хонконгийн оршин суугч Дэвид Аллардис хоёр долоо хоногийн өмнө коронавирусийн вакцины эхний тунгаа тариулаад, эцэст нь санаа амраад байжээ. Гэвч тэрээр өөрийн захиалсан Германы "BioNTech" вакцины оронд Хятадын "Sinovac" вакциныг тариулсан болохоо мэдээд цочролд орсон байна.

. Гэвч тэрээр вакцин хийлгэх өдрөө буруу дархлаажуулалтын төв дээр очсон бөгөөд хяналт шалгалтын ажилтнууд хайхрамжгүй хандсаны улмаас буруу вакцин тариулж байгаагаа огт ухаараагүй байна. 

Гэвч тэрээр энэ алдаагаа ухаараагүй бөгөөд Хонконгийн Засгийн газраас түүнд вакцин тариулах товлосон цагтаа ирээгүй талаар мессеж явуулсны дараа л буруу вакцин тариулснаа мэдсэн байна.

95d77f08411b4795ad470d7f3194f74c

Тэрээр энэ явдлын талаар "Би "Kowloon Bay" спортын төв дээр вакцин хийлгэх цаг авсан эсэхийг хэн ч шалгаагүй. Хэрэв тэд шалгасан бол би тус цэг дээр захиалга өгөөгүй гэдэг нь дорхноо тодорхой болох байсан. Албаныхан хүн нэг бүрийг нэг бүрчлэн шалгаагүй нь үнэхээр буруу үйлдэл юм шиг санагдаж байна.

Тэрээр "Би амьдралынхаа багахан хэсгийг буцааж авахын тулд вакцин хийлгэхийг маш их хүсэж байсан. Хэрэв би "Ковид-19"-ийн халдвар авах л юм бол амьд үлдэхгүй ... Би өнгөрсөн нэг жил гаруйн турш ийм айдастай амьдарсан" гэсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.