П.Нүрзэд: АН-ын их хурлын 1313 төлөөлөгч бүгд ПСР шинжилгээ өгсөн байсан

Ардчилсан нам өнгөрсөн Бямба гарагт 8 дахь даргаа батламжлах ээлжит бус их хурлаа зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 1313 гаруй төлөөлөгчид тус хуралд ирж оролцсон юм. Уг хурлын талаарх мэдээллийг АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд нарын хүмүүс өглөө.

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд:

-Манай намын их хуралд ирсэн төлөөлөгч нар шинжилгээгүй гэх мэт буруу, ташаа мэдээлэл явж байна. Аймгуудаас ирсэн төлөөлөгч нар ПСР шинжилгээ өгөөд гарсан. Улаанбаатарт ирээд түргэвчилсэн оношлуулаар мөн шинжилгээ өгсөн. Буцахдаа мөн шинжилгээ өгөөд буцаж байна. Ямар нэгэн халдвар, хамгаалалт алдсан зүйл байхгүй.

Ээлжит бус их хурлыг АН-ын ҮБХ-ны хурлаас товлосны дагуу зохион байгуулсан. Онцгой байдал, цаглаагийн байгуулагад мэдэгдсэний үндсэн дээр албан ёсоор зохион байгуулсан хурал болсон.

АН-ын Дотоод сонгуулийн хороон дарга И.Мөнхжаргал:

- Одоо сонгуультай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Зөвхөн намын дарга цаашид Дээд шүүхэд бүртгэгдэж, үйл ажиллагаагаа явуулах ажил л үлдсэн. Намын даргатай холбоотой ямар нэгэн гомдол, санал огт байхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.