LIVE: Б:Баатархүү: Н.Түвшинбаярыг хүний биед санаатай хохирол учруулсан хэргээр хорьж шалгаж байгаа
Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хэргийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү: Дөрөвдүгээр сарын 2-нд 21:00 цагийн үед ХУД-ийн нэгдүгээр хороо "Залуу Монгол корпораци" байранд хүмүүс зодолдож байна гэх дуудлага мэдээлэл авсан.
Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн байсан. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Сэжигтэн Н.Түвшинбаяраас тайлбар мэдэгдэл авсан. Түүнийг өчигдөр орой 23:00 цагт хойшлуулшгүйгээр баривчлан хорих 461-р ангид хүргэсэн. Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорт санал хүргүүлсэн.
Н.Түвшинбаярын биеийн байдал хүнд байсан тул өмгөөлөгчийн хүсэлтээр эмнэлэгт үзүүлсэн. Түүний гэмтлийн зэргийг тогтоолгохоор ШШГЕТ хандсан байгаа. Хаана байцаалт авсаныг мэдэхгүй байна. Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Н.Түвшинбаярын хувьд тархины битүү Гэмтэлтэй "Интермэд” эмнэлгийн эмчийн хяналтад байгаа шалтгаанаар цагдан хорих нь хойшлогдоод байсан юм. Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгсөн гэх бөгөөд "Болсон хэргийн тухай санахгүй байна” хэмээн мэдүүлэг өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.