LIVE: Туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын ДАШТ

Өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 DSC4786 large 01

71 дэх удаагийн өсвөр үе, залуучуудын туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр буюу тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан илд сэлэм (Sabre) төрөл явагдсан ба дараах тамирчид медаль хүртлээ. 

Эрэгтэй:

Алтан медаль: Кирилл Тюлюков (ОХУ)
Мөнгөн медаль: Бобиржон Расулов (Узбекистан)
Хүрэл медаль: Сзимон Хрикьюк (Польш), Адхам Моатаз (Египт)

Эмэгтэй:

Алтан медаль: Жеон ХаЁонг (БНСУ)
Мөнгөн медаль: Нисанур Ербий (Турк)
Хүрэл медаль: Дария Дрозд (ОХУ), Валериа Проченко (Украин)

Өнөөдөр хуваарь ёсоор өсвөр насны ангиллын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан илд сэлэм (Sabre) төрөл явагдаж байна. 

Дүрэм: Sabre буюу илд сэлэмний төрлийн дүрмийг танилцуулахад өрсөлдөгч тамирчныхаа бүсэлхийнээс дээш хэсэгт (цээж, толгой) цавчих буюу сэлэмний аль нэг хэсгээр хүрсэн тохиолдолд оноо авна. Ганцаарчилсан төрлийн хэсгийн тулаан нь гурван минутаар таван онооны төлөө тулалдах дүрэмтэй байдаг.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.