Далан давхрын оршуулгын газарт гарсан түймрийг унтраажээ

Далан давхрын оршуулгын газарт өнөөдөр гал түймэр гарч, албаныхан яаралтай арга хэмжээ аван, галыг амжилттай унтраасан болохыг Нийслэлийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 4-ний өдрийг хаврын урь орж, ханш нээсэн өдөр хэмээн монгол түмэн бэлгэшээдэг. Үүнтэй холбоотойгоор шашны зан үйл ихэсдэг байна.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Далан давхрын оршуулгын газарт арц, хүжнээс үүдэлтэй гарсан түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шуурхай унтрааж ажилласан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.