Зүүнбүрэн сумын Зөгийнөөс татвар авах тогтоолыг хүчингүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь өөрийн сумын зөгийчдөөс нэг бүл зөгийгөөс нь 5000 төгрөг, бусад газраас ирсэн зөгийчдөөс хоёр дахин их татвар авах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд гаргажээ. Гэтэл УИХ татварын аль ч хуулиар бүл зөгийд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй байна.

Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ татварын аль ч хуулиар бүл зөгийд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатартай утсаар холбогдож гаргасан захирамжийн тухай тодруулахад ИТХ-ын тогтоолыг үндэслэлгүй гэж үзсэн тул уг захирамжийг өнөөдрөөс хүчингүй болгож байгааг хэллээ.

1111

22222

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.