СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-04-02

Зарим ломбард 3 хувийн хүүгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

ШӨХТГ-т ирүүлдэг гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой гомдлууд эзэлж байна.

Зарим ломбард зээлийн хүүгээ  3 хувиар биш 7 хувиар олгож, иргэд, хэрэглэгчийг бухимдуулсаар байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгааг шалгалтаар тогтоожээ.

Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д  сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргасан тул дараагийн арга хэмжээг авахаар тогтжээ.  

УИХ-аас ломбард буюу барьцаалдан зээлдүүлэх төвийн хүүг 3 хувь бууруулсныг мөрдөхгүй байгаа газруудад иргэд өөрсдөө шаардлага тавих, энэ талаар ШӨХТГ, ХХЗХ, МХЕГ зэрэг байгууллагад хандахыг сануулж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.