ОХУ: Цагдаа нар руу гал нээсэн этгээд байшингаа шатаан, амиа хорложээ

Цагдаа нар руу гал нээн, гранат шидсэн ОХУ-ын Мытищи хотын оршин суугч Владимир Барданов өөрийнхөө байшинг галдан шатааж, улмаар амиа алджээ.

"Интерфакс" агентлагийн мэдээлснээр тус улсын Холбооны аюулгүй байдлын алба болон Дотоод хэргийн яамны ажилтнууд өнгөрөгч мягмар гарагийн өглөө Бардановын гэрт нэгжлэг хийхээр очсон байна.

a7

mos1 1100

Аюулгүй байдлын албаныхан байшин руу ойртох оролдлого хийх тутамд тэрээр тэдний зүг гранат шидэж байсан байна. Энэ үеэр нэгэн хууль сахиулагч шархдан, эмнэлэгт хүргэгдсэн аж.

Гал удалгүй Бардановын байрлаж байсан өрөөг хамарсан бөгөөд хэд хэдэн тас тас хийх чимээ гарсны дараа тэрээр буудахаа больсон байна. Албаныхан Бардановын ойролцоо байсан зэвсэг галын улмаас дэлбэрч, тэрээр амиа алдсан гэж үзэж байгаа юм.

61 настай Владимир Барданов тэтгэвэрт гарахаасаа өмнө хэд хэдэн хувийн хамгаалалтын компани эзэмшдэг байжээ.

Эх сурвалж: Интерфакс

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.