Иргэдийг насан туршдаа суралцахад нь туслах 355 төв манай улсад байдаг

Ажилд орохоор анкет бөглөсөн хүнээс “Та хамгийн сүүлд ямар ур чадвараа дээшлүүлж, сургалт, хөтөлбөрт хамрагдсан бэ” гэж асуудаг жишиг тогтжээ.

Иргэдийг ур чадвараа дээшлүүлэх, цаг үргэлж суралцахад насан туршийн боловсролын байгууллага туслах ёстой. Гэтэл өнөөдөр манай улсад энэ систем бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байна.
Насан туршийн боловсролын байгууллага болон багш нар амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол, боловсрол нөхөн олгох дүйцсэн сургалт зэрэг 6 үндсэн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Энэ чиглэлүүд чухал боловч илүү өргөн цар хүрээнд насан туршдаа суралцахуйг ойлгох шаардлага тулгарч байна.
Боловсролын салбарт хууль эрх зүйн реформ хийх гэж байгаа энэ цаг үед насан туршдаа суралцах суурь боломжийг бодлогын баримт бичигт суулгана. Үүнийгээ дагаад засаглал, санхүүжилт, статусыг тодорхойлж болох юм.

үндэсний хөтөлбөр боловсруулах, бусад яамдтай хамтарсан байдлаар үндэсний сургагч багш нарын сүлжээ байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

167219527 946720392823742 780663093073463819 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.