Бичлэг: Автомашиныхаа өндрийг тооцолгүй замын хөндлөвч мөргөсөн осол гарчээ
БГД- ийн 3 дугаар Дундголын гудамж, Энхтайваны гүүрний баруун доод талын өндрийн хязгаарлалтын хаалтыг мөргөсөн ноцтой осол гуравдугаар 31-ны 21 цагийн орчим гарчээ.
Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлээд байна.
Урьдчилсан байдлаар автомашины өндрийг тооцоогүйгээс осол гарсан гэж Тээврийн Цагдаагийн Албаныхан үзлээ. Уг ослыг ХУД-ийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.