Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх үүрэг өглөө
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргаагүй ч тодорхой зохицуулалт хийхээр боллоо. Тухайлбал, нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх, нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах зэрэг зохион байгуулалтыг бүх шатны ААН-үүдэд олголоо.
- Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
- 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
- Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
- Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах
Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.