Амиа егүүтгэсэн Netflix-ийн од руу дайрсан этгээдийг 80 ам.доллараар торгожээ

Netflix-ийн реалити шоуны од, Японы мэргэжлийн бөх Хана Кимура 22 настайдаа амиа егүүтгэсэн явдал өнгөрсөн жилийн тавдугаар сард гарсан. Тэрээр өөрийн цахим хуудсандаа удаа дараа олон нийтийн сүлжээнд халдлагад өртсөн тухайгаа нийтэлсэн байсан юм.

Тэгвэл Хана Кимураг цахим сүлжээнд “үнэхээр аймшигтай хүн, хэзээ үхэх юм бэ” гэж бичсэн эрэгтэйд 9,000 иен буюу 80 ам.долларын торгууль оноожээ. Кимураг амиа егүүтгэснээс хойш Netflix-ийн Terrace House реалити шоу зогссон. Японы FujiTV-ийн хамтран бүтээлцсэн уг шоу зогсохоосоо өмнө үзэгчдийн дунд эрэлт ихтэй байжээ.

Кимура тус шоуны 2019-2020 оны сүүлчийн улиралд оролцсон зургаан оролцогчийн нэг байсан юм. Гэвч .

Амиа егүүтгэхээсээ өмнө реалити шоуны од өөрийгөө гэмтээсэн зургуудаа Твиттерт нийтэлж, “би дахин хүн байхыг хүсэхгүй байна. Би бусдаар хайрлуулж амьдралыг хүсч байсан. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү. Баяртай” гэсэн байжээ.

80 ам.долларын торгууль оноосон эрэгтэй . Хэрэв гүтгэлэг гэж үзэн ялыг хүндрүүлвэл хувь хүнийг 500,000 хүртэл иенээр торгодог байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.