АНУ 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний оюутны зээлийг өршөөжээ

АНУ-ын Боловсролын Департмент оюутны зээлийн өршөөлийн хөтөлбөрийн хүрээнд 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний өрийг тэглэсэн байна.

Уг зээлийн өршөөл хэрэгжиж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд гурван жилийн хугацаанд орлогын мэдүүлгээ өгөх шаардлагатай аж. Хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлого тодорхой босго хэмжээнээс хэтэрвэл, эсвэл зохих баримт бичгийг цаг тухайд нь ирүүлээгүй бол тэдний өрийг сэргээдэг байна.

Гэвч эдгээр шаардлага, хязгаарлалт нь иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан бөгөөд Боловсролын Нарийн бичгийн дарга Мигель Кардона "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орлогын мэдүүлгээ бүрдүүлж өгөхийн тулд эрүүл мэндээ аюулд оруулж болохгүй" хэмээн тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа 2019 онд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой иргэдийн тоонд цэргийн ахмад дайчдыг оруулж, тэдний зээлийн шууд тэглэсэн билээ.

Эх сурвалж: The Huffington Post

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.