Хятад улсад бүтээсэн вакциныг хийлгэсэн иргэдэд БНХАУ-д зорчиход дэмжлэг үзүүлнэ

Олон Улс "Ковид-19" цар тахлыг дарах үр дүнтэй вакцин гарган авахын тулд идэвхтэй өрсөлдөж байгаа энэ үед БНХАУ дөрвөн ч вакцин бүтээж, тэдний нэг "Синовак" компанийн бүтээсэн "Коронавак" вакциныг хэдийн экспортлоод эхэлсэн. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаад Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.

“БНХАУ болон гадаад иргэдийн зорчих хөдөлгөөнийг үе шаттайгаар сэргээх зорилгоор, 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн,.  Үүнд:

1. БНХАУ-ын төрөл бүрийн салбарт үргэлжлүүлэн ажиллах, үйлдвэрлэлээ сэргээх үйл ажиллагаа эрхлэхээр ирэх хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд нь коронавируст халдварын цар тахлын өмнөх шаардлагын дагуу материалаа бүрдүүлнэ.

2. “Нэн яаралтай хүмүүнлэгийн хэрэгцээ” бүхий БНХАУ-д зорчих иргэдийн виз олголтын цар хүрээг зохих хэмжээгээр өргөжүүлнэ.

Хамаарах иргэд нь хятад иргэд, эсхүл байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэний гэр бүлийн гишүүн буюу эхнэр, нөхөр, эцэг, эх, хүү, охин болон бусад хамт амьдардаг ойрын хамаатан /ах, эгч, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ/ байна.

БНХАУ-д зорчих зорилго нь гэр бүл, асран хамгаалах, төрөл саднаа эргэх, оршуулах ёслолд оролцох, эсхүл хүнд өвчтэй хамаатнаа эргэх зэрэг байна.

3. АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт эзэмшигч иргэн нь АПЕК-ийн хүчин төгөлдөр бизнесийн зорчих карт болон БНХАУ-ын уригч байгууллагын урилгыг үндэслэн бизнес ангиллын виз мэдүүлж болно.

Дээрх гурван төрлийн шаардлагыг хангасан виз мэдүүлэгчид холбогдох материалаа consulatemng@gmail.com и-мэйл хаягт илгээх ба ажилтан урьдчилан хянаж, хариу өгөх тул и-мэйлээр харилцалгүйгээр материалаа шууд илгээж үл болно.

Хятад талын . БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа тусгаарлан ажиглах холбогдох журмыг чандлан сахих шаардлагатай юм.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.