Нийслэлд 2004, орон нутагт 1188 иргэн тусгаарлалтад байна

Улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар тусгаарлан ажиглах 74 байранд нийт 3,192 иргэн байна.

Үүнээс нийслэлд тусгаарлан ажиглах 28 байранд 2,004 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 46 байранд 1,188 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.