LIVE: Х.Ариунаа: Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэхгүй бол ядарч, цөхөрч байна

Коронавирусийн халдварын энэ үед голомтот ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө харилцан адилгүй байгаагаас гадна зарим дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрөнд орж, хаалгаа барих хэмжээнд хүрээд байгаа талаар бодит мэдээллийг өгч, ЭМАҮЭХ-ноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа:  Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилладаг байгаа ч цалин хөлсийг энгийн үеийхтэй адилхан өгж байгаа нь хууль бус хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байна гэж үзэхийн зэрэгцээ зарим тохиолдлуудад илүү цагийн нэмэгдэл хөлсийг ялгавартай олгож байна.

Эрүүл мэндийн салбарын ажилтанууд Ковид-19 халдварт өвчинтэй тэмцэж жил гаруй хугацаанд сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд таатай биш хүнд нөхцөлд ажиллаж борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, ар гэр үр хүүхдээ орхиж байхад нь амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мөн салбарын нийт ажилтнуудын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй байна.

Цар тахлын үед олон сараар гэр бүл, үр хүүхдээсээ хол тусгаарлагдан ажиллаж, ажиллах явцдаа халдвар авч Ковид-оор өвдөх тохиолдолууд нэмэгдсээр байна.

Иймд Монгол улсын засгийн газарт хандан:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх
  • Зарим эмч ажилтануудад олгогдоогүй байгаа илүү цагийн хөлсийг олгох зэргээр асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.