Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар .

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI хорооны Өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн 25-р хороо, “Голден парк” хотхон зэрэг байршилд таван автомашинаар халдваргүйтгэл хийлээ. Маргаашнаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх ажил зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.