БНСУ: Япон эр тусгаарлах байрны цонхоороо 900 мянган вон цацжээ

Өмнөд Солонгосын Кёнги мужийн Ёнгин хотын зочид буудалд тусгаарлагдаж байгаа нэгэн япон эрэгтэй өрөөнийхөө цонхоор нийт 900 мянган вонтой тэнцэх мөнгөн дэвсгэртүүдийг цацжээ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр аж. БНСУ-ын Засгийн газрын коронавирусийн эсрэг арга хэмжээний хүрээнд гадаадаас ирсэн иргэд бүгд ийм төрлийн тусгаарлах байранд 14 хоногийн турш тусгаарлагдах шаардлагатай билээ.

Энэхүү зочид буудалд байрлахаар хуваарилагдсан тус япон эрэгтэй нь 1.6 сая воны төлбөрийг урьдчилан төлөх ёстой байсан бөгөөд тэрээр энэ асуудлаар зочид буудлын ажилтнуудтай маргалдсаныхаа дараа уурандаа ийнхүү цонхоороо бэлэн мөнгө шидсэн байна. бөгөөд уг эрэгтэйг тусгаарлалтаас гарах үед мөнгийг нь буцааж өгөхөөр болжээ.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.