Монголоос эхэлсэн түйрэн Өмнөд Солонгосыг бүхэлд нь хамарчээ

Монголоос эхэлж, БНХАУ-ын нутгаар дамжсан түйрэн Өмнөд Солонгос улсын ихэнх хэсэгт хүрсэн тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. Эрх баригчид нийслэл Сөүл болон улсын ихэнх хэсэгт элсэн тоосонцрын анхааруулга сэрэмжлүүлэг өгчээ.

Даваа гарагийн өглөө 10 цагийн байдлаар Тэгү хотод РМ 10 тоосонцрын хэмжээ нэг метр куб тутамд 1,115 микрограм, Гванжуд 842, Сөүлд 508, Тэжонд 749 микрограммд хүрсэн гэж Хүрээлэн буй орчны агаарын чанарын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. .

Тиймээс Хүрээлэн буй орчны агаарын чанарын судалгааны үндэсний хүрээлэнгээс салхины чиглэл баруун хойшоо чиглэлтэй байгаа нь түйрэнг Өмнөд Солонгос руу чиглүүлж, ихэнх нутаг дэвсгэр шар тоос, тоосонцорт дарагдаж байна гэжээ. Агаарын чанарын байдал мягмар гарагт улам муудна гэж таамаглаж байна.

20210329000670 0

. Мөн Жэжү арлаас бусад томоохон хотод шар тоосонцроос сэрэмжлэхийг уриалжээ.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.