БНСУ-д гурван монгол залуу өндрөөс унаж, нэг нь нас баржээ

Өмнөд Солонгосын Гёнги мужийн Шихын хотод байрлах барилгын гуравдугаар давхраас гурван монгол залуу унаж, нэг нь газар дээрээ нас баран, хоёр нь хүнд гэмтжээ.

Ослын улмаас 30 орчим насны "А" нас барсан бөгөөд мөн 30 орчим насны "Б" болон өөр нэгэн эрэгтэй хүнд гэмтэл авчээ.

Гурван залуу уг барилгын гуравдугаар давхарт байрлах уушийн газраар үйлчлүүлж байгаад галын олс суурилуулсан хэсгийн хашлагатай тагт руу тамхи татахаар гарсан аж.

Албаныхан ослын талаар нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тус уушийн газарт Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу торгууль ногдуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: news1.kr, newsis.com, chosun.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.