LIVE: 575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7589 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын 2021.03.29-ний 09:00 цагийн байдлаарх мэдээллийг хүргэлээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13210 шинжилгээ хийхэд 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрлээ.

Өчигдөр 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба эмчлүүлж эрүүл болсон хүний тоо 4711 болж байна.

Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 хүрээд байна. 

Нийт 574 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод 174 нь хөдөө, орон нутагт батлагдлав. 

  1. Төв аймагт-86
  2. Баянхонгор аймагт-1
  3. Архангай аймагт-4
  4. Өвөрхангай аймагт-20
  5. Орхон аймагт-15
  6. Сэлэнгэ аймагт-2
  7. Дархан-Уул аймагт-15
  8. Булган аймагт-19
  9. Завхан аймаг-2
  10. Хэнтий аймагт-4
  11. Хөвсгөл аймагт-6 

fffsssssss

Улаанбаатар хотод хаана, хаана халдвар батлагдсан бэ гэж иргэдээс асуулт ирж байгаа. Бүх хороодод халдвар бүртгэгдээд байна. Тухайлбал, . Иймд таны амьдарч байгаа дүүрэг, хороо, гудамж, талбайд халдварын тохиолдол бүртгэгдсэн гэж ойлгож, сонор сэрэмжээ 2-3 дахин ихэсгэх хэрэгтэйг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.