Мьянмарт 100 гаруй иргэн алагдсаны дараа цэргийн дарга нар баяр тэмдэглэв

Мьянмар улсад үргэлжилж байгаа төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоногт 114 хүн алагдсан байна. .

Мьянмар улсад үүссэн нөхцөл байдлыг дэлхийн 10 гаруй улсын Батлан хамгаалахын сайд нар хурцаар шүүмжлэн буруутгасан. Хэдийгээр хоногт зуу гаруй хүн алагдсан аймшигт өдөр бямба гарагт тохиосон боловч цэргийн эргэлтийг удирдаж, төрийн эрхийг гартаа авсан Мин Аун Лайн генералуудын хамт зэвсэгт хүчний баярын өдрийг тэмдэглэж, гала концерт зохион байгуулжээ.

 117735674 mediaitem117735671

.

Өнгөрсөн бямба гарагийн орой Мьянмарын арми 1945 онд Японы эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцсэн өдрийг эргэн дурсаж, жил бүр уламжлал болон тэмдэглэдэг зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Төрийн мэдлийн сувгаар дүрэмт хувцастай цэргийн удирдагчид улаан хивсэн дээр инээмсэглэн алхаж, баярын зоогийн ширээний ард сууж байгааг харуулжээ. Энэ үйл явдлыг тэмцэгчид олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хурцаар шүүмжлэн буруутгасан байна.

 117736493 165c1a69 0e01 45b7 9f23 80605b070682

Удирдагч .

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.