Ардчилсан нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэх хоёр даргатай боллоо

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Гэхдээ хоёр талд, хоёр дарга сонгогдсон сонирхолтой үйл явц тус намд өрнөж байна. 

С.Эрдэнэ даргатай АН-ын талд Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Ч.Өнөрбаяр, Л.Гүндалай, Ц.Уртнасан нар нэр дэвшсэн. Тэднээс НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат намын дарга болжээ.

Харин Ц.Туваан даргатай АН-ын даргын сонгуульд О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарын дөрвөн эрхэм нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. 

Чухам аль дарга нь жинхэнэ байж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, ажиллах нь бүрхэг байна. Улсын дээд шүүх хэнийг нь бүртгэх бол? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.