LIVE: Уран гулгалтын ДАШТ-ий шилдгүүдийн нэгдсэн гала тоглолт

Швед улсын Стокхолм хотноо 110 дахь удаагийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуулиан шуугиантай явагдаж дууслаа. 

zzcg5kj4hd35tv7zf2fx 01

Манай сайт дөрвөн өдрийн турш энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна төрөл бүрд тэргүүлэгчдийн үзүүлбэрийг толилуулж байсан билээ. 

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спортын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн улсынхаа нэр дээр оролцох боломжгүй болсон ОХУ-ын баг тамирчид "ОХУ-ын уран гулгалтын холбоо"-ны нэр дээр оролцон гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлсэн бол АНУ-ын уран гулгагчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар удааллаа. 

Яг одоо медаль хүртсэн шилдгүүдийн нэгдсэн гала тоглолт явагдаж байгаа ба уран гулгалтын гайхамшгийг мэдэрнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.