Монгол улс медалийн чанараар тэргүүлж байна

Өнөөдөр жүдо бөхийн Тбилисийн их дуулга тэмцээн сүүлийн өдрөө хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.

hund3 01 

Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг жинд Г.Хэрлэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд шагналт байранд орсон. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ.  

Ийнхүү тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл нэг шагналт байр эзэлсэн амжилтаар тус тэмцээнд оролцож буй 80 орноос медалийн чанараар тэргүүлж байна. 

Медалийн хүснэгт /2021.03.27/
Медалийн хүснэгт /2021.03.27/
 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -78, +78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Э.Гандиймаа нар барилдана.  

Эрэгтэйчүүдийн -90кг жин:

Энэ жинд манай улсаас Унгарын их дуулга мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана зодоглох ба эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Лихтенштайн улсын бөхтэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жин:

Энэ удаагийн тэмцээний хамгийн цөөн оролцогч оролцож буй эрэгтэйчүүдийн +100кг жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Ө.Дүүрэнбаяр зодоглох ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жин:

Энэ жинд манай улсаас ОУХМ Э.Гандиймаа зодоглох ба тэрээр эхний тойрогт Казахстаны бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.