LIVE: Коронавирусийн халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгджээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,057 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд дотоодод илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 262, үлдсэн нь орон нутагт буюу

  • Дархан-Уул аймагт-10
  • Баянхонгор аймагт-7
  • Архангай аймагт-19
  • Өвөрхангай аймагт-8
  • Орхон аймагт-10
  • Говьсүмбэр аймагт-2
  • Булган аймагт-3 нийт 59 тохиолдол бүртгэгдлээ.

. Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эдгэрсэн.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Маш хүнд найман хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хөнгөн өвчилсөн 770 гаруй иргэн гэртээ тусгаарлагдаж байна. 

Өнөөдрийн байдлаар 2100 ор дэлгэснээс  1607 оронд хүн хэвтэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.