СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-27

ОБЕГ: Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд оллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Онцгой байдлын ерөнхий газар цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: Өчигдрөөс эхлэн Монгол орны нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуурга шуурч байна. 26,27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 мсек хүрч ширүүсч эхэлсэн. Зарим тохиолдолд 28-30 мсек хүрч байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 мсек, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 мсек, Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, Хөвсгөл аймгийн зүүн өмнөд хэсгүүдээр цас орж, салхины хурд 16-23 мсек, түр зуур 26-30 мсек хүрч цасан болон шороон шуурга шуурч байна. 

Цасан болон шороон шуурганы улмаас Төв аймгийн Лүн  сумын Цагаан-Уул багийн нутагт малд яваад сураггүй болсон хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эсэн мэнд оллоо.

Мөн 03 дугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийт 18 айлын гэр, 25 айлын хашаа нурж, 5 байшингийн дээвэр хууларч, 200 орчим толгой мал шуурганд уруудаж, 20 толгой бог мал хорогдсон тухай дуудлага мэдээлэл ирсэн.  

Тухайлбал,  

Завхан аймгийн Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнхайрхан суманд тус бүр 1,Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 2, Баянговь суманд 1, Эрдэнэцогт суманд 1, нийт 4 айлын гэр, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1 блокон хашаа нурж, 20 бог мал дарагдаж хорогдсон, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2 айлын гэр, Жаргалан суманд 6 айлын гэр, 24 айлын хашаа нурсан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 2, Уянга суманд 1, нийт 3 айлын гэр нурсан байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч, Дорнод аймгийн нутгаар цас орж хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг Онцгойлон анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.