СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-26

“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээний асуудлуудаар санал, мэдээлэл солилцов.

Компанийн зүгээс шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон энэхүү ажилтай холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны явц, мөн арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Сайд Л.Халтарын зүгээс арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд энэ хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.