СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-26

Нарийн мэргэжлийн эмч нарыг докторын хөтөлбөрт хамруулах чиглэлээр Франц улстай хамтарч ажиллана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2015 онд Монгол Франц хоёр улс боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөр хамруулж байна.

.

Нэг нэгнийхээ хэл соёлыг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Францад “Иналка” дорно дахины хэл соёлын дээд сургууль байдаг. Энэ дээд сургуульд хоёр Монгол багш ажиллаж Монгол хэлийг Францын болон бусад орны иргэдэд заадаг байна. Монголд Франц хэлний багш нарын холбоо байдаг. Энэ холбоогоор дамжуулан Франц хэлийг сурах хүүхэд залуучуудад өргөн боломж нээхэд БШУЯ анхаарч ажиллана.

Цар тахлын үед Монгол Францын хамтарсан дунд сургуулийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ирсэнд талархаж байгаагаа ноён элчин сайд илэрхийллээ. Францад сурдаг Монгол оюутнуудын визийг сунгах, байр сууцны асуудлыг хүндрэлгүйгээр шийдэхэд тус улсын засгийн газар онцгой анхаарч байгаа гэв.

Мансууруулах бодисын талаар сурагчдад зөв мэдээлэл өгч, тэднийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болж Францаас зөвлөх авах, тусгай сургууль цэцэрлэгийн багш нарыг тус улсад давтан сургах зэрэг өмнөх сайд нарын үед яригдсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.
Судалгааны их сургууль, ШУА, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уяялдуулан каластер хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.