БИЧЛЭГ: София роботын зурсан өөрийнх нь хөрөг зураг $688,000-оор зарагджээ

Дэлхийд алдартай хүн дүрст робот болох Софиягийн зурсан өөрийнх нь хөрөг зураг дуудлага худалдаагаар 688,000 гаруй ам.доллароор зарагджээ.

София өөрийнхөө нүүрний дүр төрхийг дүрсэлсэн

Энэхүү зургийг блокчэйн хөрөнгө оруулалтын "Eterna Capital" компанийн түнш, уран бүтээлч Андреа Бонасетотой хамтран бүтээжээ. Бонасето эхлээд Софиягийн хөрөг зургийг тод өнгөөр зурсан бөгөөд үүнийг София мэдрэлийн сүлжээгээрээ боловсруулан, дараа нь уг зургийг өөрийнхөөрөө дүрсэлсэн байна.

210325124417 sophia robot nft self portrait1

Тус роботын "NFT" хөрөг зураг нь Бонасетогийн зурсан зургаас Софиягийн бүтээл рүү шилжиж буй 12 секундийн бичлэг бөгөөд дуудлага худалдааны хүрээнд эх зургийг ч мөн өгөх аж.

Хонконгт төвтэй "Hanson Robotics" компанийн бүтээсэн София робот нь хэл ярианы чадвар, хүн мэт хөдөлгөөн, нүүрний хувирал зэргээрээ дэлхий дахинд алдартай болсон билээ. Түүнийг анх 2016 онд олон нийтэд танилцуулснаас хойш юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.