СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-26

LIVE: "Марта грийн" ХХК нийтийн эзэмшлийн талбайд барилга барих гэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байх ёстой нийтийн эзэмшлийн талбайд "Марта грийн" ХХК барилга барих болсныг оршин суугчид эсэргүүцэж байна. 

"Нэхмэл шинэ өргөө" СӨХ-ын дарга Г.Сэлэнгэ: 

-Барилга барихаар хашаалсан энэхүү нийтийн эзэмшлийн эргэн тойронд "Нутгийн буян" зэрэг хотхоны 740 өрх амьдарч байна. Манай энэ хавийн 1га газарт хэдэн оршин суугч амьдрах ёстой юм бэ? Энд багадаа 740 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна шүү дээ. Байрнуудын дунд битүү машин тавигдаж, иргэд суух сандалгүй, ганц ч ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байхгүй боллоо. 

"Марта грийн" ХХК-ийн хүмүүс болохоор "Манайх энэ газрыг худалдаж авсан. Өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барина" гэж яриад байгаа. Нийслэл, дүүрэг, хорооны удирдлага үүнд хариулт өгч, энэхүү барилгын ажлыг даруй зогсоох хэрэгтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
122.201.31.125

Болиулаачээ ногоон байгууламж болго

Азаа
3 жилийн өмнө
202.126.89.139

Үнэхээр хүний эрх амьдрах орчин нийтийн эзэмшил гээд олон эрх зөрчигдөж байна Анхааралдаа авна уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.